Fx :-)

Smart Blog…

Category Archives: Андройд утас

Нийтлэг асуулт

faq
Сайн байна уу? Ойрдоо завгүй блогоо мартах шахаж. Нилээдгүй олон хүмүүс нэг л асуултыг асууж байгаа учир хэдэн асуултын хариуг өөрийн хэмжээндээ пост болгож оруулхаар шийдлээ. Read more of this post

Samsung Galaxy S2 Lte буюу SHV-E110S Jelly Bean 4.1.2 Евро ром суулгах

sgs-2-lte

Сайн байна уу… Олон хүний захиасаар эрчимтэй судалгаа хийсний үр дүнд Samsung Galaxy S2 Lte буюу SHV-E110S утсанд таарах Евро ром оллоо /Евро ч юу байхав хятад шүү/. Jelly Bean 4.1.2 энэхүү ромд одоогийн байдлаар ямар нэг алдаа мадаг илрээгүй байгаа нь их сайхан байна. Магадгүй мэр сэр алдаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та өөрөө ромоо солих үгүйгээ шийдээрэй … Мөн суулгахад ч амар дээр нь суулгасны дараа Рүүт хийх гэж зовохгүй гээд л магтах юм их байна. Read more of this post

AllianceROM Суулгах

robbiebadge2

Galaxy note 2 буюу GT-N7100 дээр AllianceROM гэх ромыг суулгаж үзлээ. Их дажгүй хөөрхөн ром байна. Одоогийн байдлаар ямар нэгэн алдаа илэрсэнгүй.. Энд тэндхийн форумуудаар хальт шагайхад нилээд хөөрхөн үнэлгээ ихтэй байх юм. Бас Samsung Galaxy S, SII, SIII, Note-д суулгах боломжтой юм байна. Одоо Samsung GalaxyNote2-т хэрхэн суулгах зөвлөгөө өгье..
Та AllianceROM хэрхэн ажиллаж байгааг харахыг хүсвэл http://www.youtube.com/watch?v=LnN8wBkgnlU холбоосоор орж үзэх боломжтой. Дээр нь Screenshot-уудыг үзээрэй. Суулгахад маш хялбар… Read more of this post

Official update хийх

update-androidХэрэв та утсандаа ямар нэгэн Ром суулгасны дараа Kies-р update хийх шаардлага гарч байна уу? Ойрдоо S2 төрлийн бүх утаснуудад Jelly Bean гараад сайхан байна даа… За ингээд таны утас Custom rom-той бол хэрхэн update хийх бяцхан зөвлөгөө өгье… Энэ бол тийм ч хэцүү зүйл болхоор ерөнхийдөө цухасхан дурдаад л өнгөрье. Read more of this post

Galaxy NoteII Дэлгэц хуваан ажиллах

Multi-Window-Galaxy-Note-2Samsung Galaxy NoteII-н нэгэн давуу тал бол дэлгэцийг 2 хуваан ажиллах юм. Та анзаарсан бол буцaх товчлуур дээр удаан дархад туслах Dock гарч ирж байгааг. Та энэхүү жагсаалтанд байгаа аппликэйшн-үүдээс дуртайгаа чирэн дэлгэцэн дээр аваачхад нээгдэж байгаа билээ. Дахин нэгийг чирэн давхарлан тавихад дэлгэцийг 2 хуваан ажиллуулах юм. Гэхдээ энэ нь бүх аппликэйшн-д бус харин Gmail, Google Chrome болон ойр зуурын үндсэн аппликэйшн-ууд л нэмэгдэж байх юм. Харин энд хэсэгт хүссэн аппликэйшн-ээ байршуулах аргыг зааж өгье. Энэ нь зөвхөн GT-N7100 загварт хамаатай болно. Read more of this post

Galaxy Note2 Root хийх

note2

Хүсэн хүлээсэн Galaxy Note2 GT-N7100 утастай боллоо. Одоогоор сайхан ухаж судлаж амжаагүй ч ямар ч байсан Рүүт хийчихлээ. Тэгээд зарим хүнд хэрэг болж магадгүй хэмээн жижигхээн заавар болгон оруулж байгаа нь энэ билээ. Андройдын “root хийх” гэдэг нь ухаалаг гар утас, таблет болон бусад Андройд үйлдлийн системийн дэд системд хэрэгчид давуу эрхийг олгох (root хандалт хийх) процесс юм. Энэ талаар та наснаасаа их сонссон байлгүй дээ… Read more of this post

Samsnug galaxy SII HD LTE SHV-E120K/S/L утсанд Евро Ром суулгах.

rom-cyanogen_600x450Өмнөх нийтлэлдээ SHV-E110S,E120K/S/L утсуудад хэрхэн Рүүт хийх талаар заавар оруулсан билээ. Та бүхэн дагаж хийгээд амжилттай болсон гэж найдаж байна. Харин одоо энэ удаа утсандаа Евро Ром суулгах талаар бичье. Евро ром суулгаснаар таны мессеж тэмдэгт 80 биш 160 болох хамгийн том давуу талыг олж авах билээ. Энэхүү евро ром суулгах заавар нь зөвхөн Samsnug galaxy SII HD LTE SHV-E120K/S/L утсуудад таарах ба SII LTE SHV-E110S утсанд тохирохгүй гэдгийг сануулая. Android 2.3.6 Gingerbread (хуучин)хувилбар юм.  ICS, Jelly Bean зэрэг шинэ хувилбарууд биш шүү. За ингээд та суулгахаар шийдсэн бол доорх зааврын дагуу хийнэ үү. Мөн та SMS, Contacts, Аппликэйшн зураг, видео гэх мэт хэрэгтэй зүйлсээ нөөцлөхийг бүү мартаарай Read more of this post

SHV-E110S,E120K/S/L утсанд Root хийх

Aplicaciones-Android-Usuarios-RootЮуны өмнө рүүт хийх гэж юу гэсэн ойлголт болох таньд ямар давуу тал, сул талыг олгох зэрэг товчхон мэдээллийг хүргье.
Рүүт хийнэ гэдэг нь та өөрийн Андройд үйлдлийн системтэй гар утасны програм хангамжид админ эрхтэйгээр хандах боломжтой болно гэсэн үг. Рүүт хийснээр өөрийн дураар Custom ROM суулгах, үнэтэй програмыг үнэгүйгээр суулгах, бүсчлэлээр хуваагдсан Market дээр харагдахгүй програм, загвар (theme) суулгах боломжтой болдог. iPhone -ийн хувьд шоронгоос суллах гэсэн ойлголт (Jailbreak) байдаг бол Рүүт хийнэ гэдэг нь Андройд үйлдлийн системийн Jailbreak -тэй адил гээд л ойлгочиход болно. Read more of this post

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 47 other followers

%d bloggers like this: